ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.11.07 11:11

Хүн төрөлхтөн хандлагаа өөрчлөхгүй бол төсөөлөхөд бэрх сорилтуудтай тулгарна


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны тайлан “BioSci­ence” сэтгүүлд нийтлэгджээ. Энэ нь дэлхийн 150 гаруй орны 11 мянган эрдэмтний үзэл бодлыг нэгтгэсэн тайлан аж. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яриа хэлэлцээг эхлүүлснээс хойш 40 гаруй жил болж буй юм. Энэ хугацаанд дорвитой үр дүнд хүрч чадаагүй байна. Тиймээс эрдэмтэд хүн төрөлхтөн хандлагаа өөрчлөхгүй бол төсөөлөхөд бэрх сорилтуудтай тулгарч болохыг сэрэмжлүүлжээ. Мөн тайланд уг асуудлыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авч болох талаарх зөвлөмжийг оруулжээ. Үүнд, нүүрсний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хий ялгаруулж байгаа эд материал болон техник хэрэгслээс татгалзах, махны хэрэглээг багасгахыг онцолжээ. Мөн байгаль экологийн нөхөн сэргээлт хийх, нүүрстөрөгчөөс ангид эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд олноороо үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол энэ анхных биш аж. 2017 онд 184 оны 16 мянга гаруй эрдэмтэн уг асуудлаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байжээ.

Онцлох нийтлэлүүд