ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.23 01:01

Хүрмэн суманд дэд станц ашиглалтад оржээ

Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай сумдад дэд станцууд баригдаж, улсын комисс хүлээн авчээ. Бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээгээр цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан байна.

Хүрмэн сумын төвд 35:10-ын 630 квт-ын хүчин чадал бүхий дэд станц, хуваарилах байгууламж, гурван метрийн урттай арван квт-ын цахилгаан дамжуулах шугамыг орон нутгийн "Ихэр баян" ХХК барьж байгуулсан байна. Дээрх сумдад дэд станц баригдсанаар байнгын гэрэл цахилгаантай болж, сумын иргэд, байгууллагын ЖДҮ-ийн хөгжилд ч дорвитой өөрчлөлт буй болох таатай нөхцөл бүрджээ.

Онцлох нийтлэлүүд