ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.07.13 03:07

Хүрэл медалийн тоглолтын зарим нэг сонирхолтой баримтууд

-Нидерландын баг анх удаа хүрэл медаль хүртэж үзэв.Үүнээс өмнө гурван удаа мөнгөн медаль хүртээд байсан юм.

-Тэд ДАШТ-д үндсэн ба нэмэлт цагт хожигдож үзэлгүйгээр зургаан тоглолтод оролцон гэртээ харьж байна.

- ван Перси багийн ахлагчийн туузаа тэмцээн дууссаны дараа  улсынхаа шигшээгийн тоглолтыг олон жил даган алгасалгүй үзэж буй “Шаргал генерал”  хочтой  балиашигт бэлгэлэв.

-Халк Бразилийн шигшээгийн бүх тоглолтод оролцсон мөртлөө нэг ч гоол, нэг ч гоолын дамжуулалт өгсөнгүй. Довтлогч хүний хувьд харамсмаар.

Сезар, Фред нарын хувьд энэ тоглолт үндэснийхээ шигшээд тоглосон сүүлчийн нь гараа байлаа.

Д.Бат

Онцлох нийтлэлүүд