ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2018.04.13 02:04

“Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам болно

Нийтлэлч: Өдрийн сонин

Өнөөдөр “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам болно. Тус арга хэмжээ 14 цагт Монголын хүүхдийн ордонд эхлэх бөгөөд наадмыг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль болон Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг сурагчид шүлгээ сойх төдийгүй Өвөр Монголоос найман сурагч оролцох юм байна. Дашрамд дуулгахад, өчигдөр “Найрамдал” төвд наадамд оролцох сурагчидтай олон улсын хүүхдийн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, “Болор цом”-ын эзэн, СГЗ А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Н.Пүрэв, Саруулдалай, Б.Болорцэрэн, Отгонцагаан нар уулзаж шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулах аж.