ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.01 09:05

"Хүүгүй ломбард" нээлтээ хийнэ

 "Оюунлаг" продакшны бүтээл "Хүүгүй ломбард" бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Киноны зураг авалт дууссан бөгөөд тавдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Кино найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажилласан бөгөөд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн шавь нар ажилласан байна.   

Харин киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин Э.Алдар, "Эмоци" продакшны жүжигчин Г.Анхбаяр, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тогложээ. Мөн  Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин  СТА Г.Алтаншагай, "Маск" продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, "ТВ-Коктейль" хамтлагийн жүжигчин СТА Д.Энхбаяр, "Шилдэг өнгө" продакшны жүжигчин Б.Даваажав, "Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин СТА Р.Адьяа нар тоглосон байна.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд