ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.07 02:10

Хүүхдүүд гэдэсний бүлгийн савханцараар өвчилжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна. Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ. Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байна. Есдүгээр сар гарснаас хойш нийтийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан учир хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ юунд анхаарах зэргийг тусгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн 20 заалттай зөвлөмжийг аймаг, нийслэлд хүргүүллээ. Мөн аймгууд "Үдийн цай" хөтөлбөрт шалгалт хийн шаардлага хангахгүй, мэргэжлийн бус тогооч ажиллуулж байсан зөрчлийг илрүүлж, тогооч нарыг сургаж бэлтгэх явцад хяналт тавьж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.


Онцлох нийтлэлүүд