ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.20 01:06

Хөвсгөлийн бөхчүүд бусад аймгуудын галд тогоочоор ч хамаагүй бэлтгэлд гарах уу

Наадам хаяанд ирэх бүр ард түмэн догдолдог. Наадамд хүч үзэх бөхчүүдээ нутгийнх нь мөнгөтэй эрхмүүд тойрч байгаад л ивээн тэтгэснээ сайрхан ярьдаг билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Улсын харцага Г.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бухимдлаа илэрхийлжээ. "Жил бүр наадмын өмнө бөхчүүд аймаг, дэвжээгээрээ нэгдэж наадмын бэлтгэлд гарч залуу бөхчүүдээ ёс жудаг, намба, уламжлалд сургаж, бэлтгэл багадсаных нь ачааллыг нэмэгдүүлж, бэлтгэл ихдэж ядарсныг нь амрааж асарч сувилж наадамдаа бэлдэж, наадмаараа нутаг усаа дуудуулж, зон олноо баярлуулж цол зэргээ ахиулдаг уламжлалтай. 

Энэ жил манай аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлд нэгдэж гарахааргүй боллоо. Ноднингийн Сүүж-Уул амралтанд үлдсэн өр 1 сая 600 мянган төгрөг нэхэгдээд байдаг. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй хэдэн хүн эргэж ирээд дайлуулж цайлуулаад ТВ бичлэг, зурагчид дагуулж ирээд бөөн сүр болоод дугтуйтай цөөхөн мөнгө өгдөг. Дээр нь бөх тус бүрээс 200 мянган төгрөг авч цуглуулж нэмээд ч хүрэхгүй эцэст нь цолтой бөхчүүд нь хардлаганд ороод таардаг манай аймаг бүтэхгүй ээ. Тэнд хамт гардаг бусад аймгийн нутгийн зөвлөлийнхнийг харахаар бөхчүүд нь ийм амжилт гаргахаас ч яахав гэж харагддаг. Ер нь бол бүх аймгийн нутгийн зөвлөл бөхчүүдээ асуудалгүй бэлтгэлд гаргаад зохицуулаад л явж байгаа. Зохицуулах ёстой үүрэг гэдгээ ч мэддэг. Энэ жилдээ өөрөө өөрсдийнхөө бэлтгэлийг базаагаад өөр аймаг дэвжээнд туслах тогооч ч гэсэн хийж байгаад наадмаар амжилт гаргаарай манай залуучууд. Дараа жилээс сонгууль ойртоод ирэхээр буянтай хүмүүс гараад ирэх байлгүй дээ" хэмээн бичсэн юм. 

Онцлох нийтлэлүүд