ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.24 01:10

Хөвсгөлийн хүүхдүүдэд шүдний өвчлөл их байна

Хөвсгөл аймагт "Эрүүл хүүхэд" аяны хүрээнд илэрсэн өвчлөлийн 47 хувийг шүд цоорох өвчин эзэлсэн байна. Үүний 68.4 хувь нь хөдөө амьдардаг хүүхдүүдийн дунд бүртгэгджээ. Тус аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг 13 суманд хүүхдийн шүдний өвчлөл өндөр байгаа юм байна. Эдгээр сумдад өнгөрсөн онд НҮБ-ын дэмжлэгээр 2011 хүүхдийг үзлэгт хамруулжээ. Харин энэ онд 4005 хүүхдийг үзлэгт хамруулсан байна. 2013 онд үзлэгт хамрагдсан хүүхдийн 90.5 хувь нь шүд цоорох өвчлөлтэй, 27.5 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрч эмчилгээнд хамрагдаж байжээ. Энэ онд өнгөрсөн оноос хоёр дахин их хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүдийн 56.7 хувь нь шүд цоорох, 23.1 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй байжээ. 2014 онд шүдний өвчтэй гэж тогтоогдсон хүүхдээс эмчилгээ шаардлагатай 1292 хүүхдийн 1741 шүдийг бүрэн эмчилж, 400 гаруй хүүхдэд түрхэц түрхжээ.

Онцлох нийтлэлүүд