ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.04.17 01:04

Хөвсгөл аймаг түймрийн нэн аюултай зэрэглэлд байна

Түймэр зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн түймэр гарсаар байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайд орших Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-нд гарсан түймрийг унтрааж чадаагүй, гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20, нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл маш өндөр зэрэглэлд Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэглэлд Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр таван удаа гараад байна.

Онцлох нийтлэлүүд