Цаг үе
2021.01.14 01:01

Хөвсгөл нуурын мөсөнд хагарал үүсээд байна

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийлээ.

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ.
Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.
2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.
3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна гэж Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур:

Мөс задарч хөлдсөн хэсэг

Мөс задраад хөлдсөн хэсэг

Зүүн эрэг Алагцар орчимд

Зүүн эрэг Алагцар орчимд


Модон хүй арлын баруун хойд хэсэг


Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг

Нуурын эрэг дагуу мөс хашигдсан байдал

Нуурын эрэг дагуу шахагдсан байдал

Эгийн голын гүүр

Эгийн голын гүүр

Эгийн голын гүүрний хэсэг

Эгийн голын гүүрний доод хэсэг


Онцлох нийтлэлүүд