ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.01 11:12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо хамтран "Ажилтай орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, аж ахуй эрхлэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон, хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Энэ сарын 03-нд МҮЭСТО-нд 10:00-14:00 цагийн хооронд уг арга хэмжээ болох юм.

Онцлох нийтлэлүүд