ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.18 03:09

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн явц, үр дүнг үнэлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хагас жилийн биелэлтэнд хяналт-шинжилгээ үнэлгээг хийх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажилтнууд 21 аймаг есөн дүүргийн  Хөдөлмөрийн хэлтсүүдэд ажиллаж байна.

  Уг үнэлгээгээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн удирдлага бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтүүд, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад оролцогчийн нийгмийн түншлэгч байгууллага болон олон нийтийн оролцоо, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ, ил тод нээлттэй байдал, Хөдөлмөрийн хэлтсүүдийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн хяналт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа нийтлэг дутагдал бэрхшээл, ололттой талууд, хөтөлбөрийг цаашид тогтвортой байдлыг хангах хүчин зүйлүүдийг тодорхойлох, үйл  ажиллагааг сайжруулах саналууд зэргийг судлан үнэлэхээс гадна хөтөлбөр хэрэгжиж байгаа орон нутагт гарсан шинэ санаа, санаачлага, алдаа дутагдал, зөрчил, ажлын арга барил, бусдад туршлага болохуйц зүйлсийг судлах буюу  хөтөлбөр хэрэгжиж буй газар дээр нь очиж бодит хэрэгжилттэй нь танилцаж байгаа юм байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд ирүүлсэн төслүүдийг нээлттэй ил тод зарлаж шалгаруулсан байдал, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд байнгын ажлын байр бий болсон эсэх зэрэгт ч мөн үнэлгээ хийх ажээ. 

Онцлох нийтлэлүүд