ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.18 10:07

​“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийнхан өдрийн цалингаа хандивлажээ

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Улсын хэмжээнд асч буй гал түймрийг унтраах үйл хэрэгт бүхий л нөөц, хүч чадлаа зориулан ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивласан байна.

Дашрамд дурьдахад өчигдөр 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив цугласан байна.

Онцлох нийтлэлүүд