ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.01.10 05:01

Хөрөнгийн бирж 5.8 тэрбум төгрөгийн арилжаа хийв

Хөрөнгийн бирж 2017 оны Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн анхны арилжаа явуулж нийт 5 390 ширхэгийг 499 сая 491 300 төгрөгөөр арилжлаа.

Тус арилжааг “Новел ҮЦК” ХХК болон "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК-иуд хийжээ.

Мөн Хөрөнгийн бирж өнөөдөр “I”, “II ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 26,495 ширхэг хувьцаа арилжсанаас "Монголын цахилгаан холбоо” компани хамгийн өндөр буюу 7.54 хувиар, “Шарын гол” 4.17 хувь, “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа 2.49 хувиар тус тус өсчээ. Тодруулбал зургаан компанийн хувьцаа өсч, дөрвөн компанийн хувьцаа буурсан бол таван компанийн хувьцаа тогвортой байв. Түүнчлэн “ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.99 хувийн хүүтэй 60 мянган ширхэгийг 5 сая 323 500 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ.

Ингэснээр нийт 5 тэрбум 848 сая 538 080 төгрөгийн арилжаа хийж "MSE ALL" нэгдсэн индекс 847.12 нэгж болж 0.13 хувиар өсөв.


Онцлох нийтлэлүүд