ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.08.12 01:08

"Хөсөг трейд" орчмын замыг хаах тул Сонсголонгийн болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 8 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо.

Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Онцлох нийтлэлүүд