ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.08.15 07:08

Хөх бич өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 15, Бархасбадь гариг. Билгийн тооллын 15, хөх бич өдөр. Өдрийн наран 05:46 цагт мандан 20:06 цагт жаргана. Энэ өдөр бэр авах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх зэрэгт сайн. Шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх зэрэгт харш муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзий төгс сайхан болно.

Онцлох нийтлэлүүд