ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.02 07:06

Хөх томруулдаг жигнэмэг худалдаанд гарчээ

Японы амттан үйлдвэрлэдэг компани хөхний хэмжээг томруулдаг жигнэмэг үйлдвэрлэжээ. ''F Cup'' жигнэмэгийн найрлагад "Pueraria Mirifica" гэдэг ургамал орсон байна. Тайландад ургадаг энэ ургамалд хөхний хэмжээнд нөлөөлдөг эстроген даавартай адил "Miroestrol" молекул байдаг аж.
Тус компанийн мэдэгдсэнээр, эмэгтэйчүүд энэ жигнэмэгээс өдөрт нэгээс хоёрыг идвэл хөхний хэмжээ нь аяндаа томрох боломжтой гэнэ.
Гэхдээ эстроген болон хөхний хэмжээ хоорондоо холбоотой болох нь тогтоогдсон ч "Pueraria Mirifica" агуулсан ямар нэг зүйл  идвэл хөхний хэмжээ адил томорно гэсэн баталгаа байхгүй аж.

Онцлох нийтлэлүүд