Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Онцлох нийтлэл
2017.01.10 06:01

Хөшигийн хөндийн нисэх буудлаас 1164 зөрчил илрүүлжээ

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг маргааш хүлээж авах байсан. Гэвч хүлээж авах улсын комисс 1164 зөрчил илэрсэн гэв. Тэд энэ сарын 18-ныг хүртэл Хөшигийн хөндийд ажиллах юм байна. Тэд тус бүр дүгнэлтээ гаргаж, Улсын комисст танилцуулсанаар шинэ нисэх онгоцны буудлыг албан ёсоор хүлээж авах юм байна.

Гэхдээ шинэ нисэх буудлыг хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй юм. Учир нь, Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн терминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван байгууламж барих ёстой гэнэ.

Тус гурван барилгын ажил ирэх онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй гэнэ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилд 3 сая зорчигч хүлээж авах боломжтой гэнэ. Уг нисэх буудал нь "New Ulaanbaatar International Airport" буюу "NUBIA" хэмээн нэрлэгдэх юм байна.


Онцлох нийтлэлүүд