ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.01 08:05

Х.Тэмүүжин сайд, давхар дээлтнүүдийн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 09.00 цагт эхэлнэ. Эхэнд нь "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлээд Засгийн газрын гишүүдийн "давхар дээл"-ний тухай хуулийн төслийг хэлэлцнэ. Дараагаар нь Х.Тэмүүжин сайдын асуудлыг шийднэ. Олны анхаарлын төвд ороод байгаа эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ийн хойшилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа билээ.

Ямартаа ч АН-ын зүгээс Х.Тэмүүжин сайдыгаа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн олон нийт, ард түмэн ч түүний хууль, шүүхийн салбарт хийсэн шинэчлэлүүдийг хүлээн зөвшөөрч, огцруулах асуудлыг эсэргүүцээд байгаа юм.

Онцлох нийтлэлүүд