2021.02.02 10:02

Цагаан сараар барилдах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

Нийтлэлч: Өдрийн сонин

Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Уг мэдэгдэлдээ "Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 3-нд УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд доор заасан хуваарийг дагаж мөрдөнө" гэжээ.

Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд оролцох улсын цолтой бөхчүүдийг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхлэх юм байна.