2021.01.11 05:01

Цагаан сараар 128 бөх барилдуулахаар яригдаж байна

Нийтлэлч: Өдрийн сонин

Ковид-19 цар тахлын улмаас өнгөрсөн жил сар шинийн бөхийн барилдаан болоогүй. Энэ жилийн тухай ч цагаан баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг УОК-иос гаргаад байгаа.Харин УОК дээр сар шинийн бөхийн барилдааныг энэ жил зохион байгуулья, ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж барилдах 128 бөх болон жаяг дэгийн багийн хүмүүсийг шинжилгээнд хамруулж тусгаарлалтад байлгаж байгаад сар шинээр бөхөө барилдуулчихья гэдэг санал гарчээ.Дэлхийн бусад улс орнуудад тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм баримталж зохион байгуулж байгаа. Энэ жишгийн дагуу сар шинээр уламжлалт болсон бөхийн барилдаанаа зохион байгуулья гэдэг санал гарч, яригдаж эхэлжээ.