ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.11.15 02:11

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ

“ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар 582 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт шалгалт хийхэд 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис, хар тамхи татах хэрэглүүрийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Хар тамхи тандах төхөөрөмжөөр шалгахад бүгд хар тамхи хэрэглэсэн байсан тухай газар дээр нь ажилласан ажилтнууд мэдээлсэн" гэв.


Онцлох нийтлэлүүд