ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.13 07:01

Цагдаа, онцгойгийхон хамтран сургалт явууллаа

Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 3-р газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай хамтран "Улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэл газар хөдлөлт болсон үеийн ажиллагаа" сэдэвт дадлага сургуулийг Ус сувгийн удирдах газрын харьяа Төвийн бүсийн А станцад явууллаа.

Сургуульд хамгаалалтын 3-р газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Аврах ангийн тусгай томилгоот нэгж, бүлгүүд оролцов. Сургуулийн зорилго улсын онц чухал обьектын хамгаалалтын бүсэд газар хөдлөлт болсон үед зарлан мэдээлэл явуулах, хлор алдагдсан, хүн гэмтсэн үед анхын тусламж үзүүлэх, нэрвэгдсэн газрыг хамгаалалт авах, хорио цээрийн дэглэм сахиулах ажлыг зохион байгуулах, аврах ажиллагаа явуулах талаар эхний ээлжинд авах арга хэмжээг тодорхойлох, цагдаагийн болон онцгой байгууллагуудын харилцан ажиллагааг дээшлүүлэх юм.

Онцлох нийтлэлүүд