Нийгэм
2021.02.22 07:02

Цар тахлын үеэр гэр бүлийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж буй 9 настай бизнесмен


9 настай Nong Weir бол залуухан бизнес эрхлэгч бөгөөд Накхон Хатчасима мужид байрлах Yen Daeng хүнсний зах дээр шарвин хийж зардаг байна. “Khaosod Online”-ийн мэдээлж буйгаар бага сургуулийн сурагч болох тэрээр аль хэдийн өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд хүмүүс түүний амттай шарвинг худалдаж авахаар хүлээдэг гэнэ. Хадам ах нь болох Sattaya Kham хэлэхдээ, Nong одоо 3-р ангийн сурагч бөгөөд хагас болон бүтэн сайн өдрүүдэд хүнсний зах дээр шарвин хийж зардаг гэжээ. Мөн хичээл амрах үеэр ч гэсэн шарвингаа зардаг юм байна. Khaosod Online Өмнө нь Nong хадам ах Sattaya-даа туслах зорилгоор түүний хүнсний зах дээрх мухлаг дээр гриллдсэн амтат будаа зардаг байжээ. Харин сүүлд нь Nong өөрийн гэсэн мухлагаа нээсэн байна.

Ковид-19 цар тахлаас болж, Nong-ийн гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас тэр мөнгө олж, байшингийнхаа зарим нэг зардлуудыг төлөх болон өөрийнхөө халаасанд мөнгөтэй байхыг хүсжээ. Түүний хувьд өөрөө бие даан шарвин хийхийг сурсан бөгөөд ингэхдээ хэд хэдэн сайт болон YouTube-ээс бичлэгнүүд үзсэн гэнэ. Тэр өөрийнхөө амттануудыг зарж эхлэхээсээ өмнө аав ээждээ хандаж, чихэрлэг болон давстай шарвинг хоёуланг нь хийж байх үүднээс цахилгаан зуух худалдаж авч өгөхийг хүсэж байжээ. Тэрээр нэг ширхэг шарвинг 10 бахт буюу 950 орчим төгрөгөөр зардаг бөгөөд шарвингийнх нь амт илүү олон үйлчлүүлэгчийг тaтcаар байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Онцлох нийтлэлүүд