ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.06.14 03:06

Цахим спорт олимпийн төрөлд орно


2018 оны Жакартагийн Азийн наадмын цахим спортын тэмцээнд найман улсын баг оролцох аж. Азийн цахим спортын холбооны тэргүүн Хүө Чиган "Цахим спортын төрлийг анх 2018 оны Жакартагийн Палембаны Азийн наадмын үзүүлбэрийн төрөлд оруулсан нь цахим спортын түүхэн дэх том дэвшил болсон юм. Тус спорт 2022 онд Ханжөүгийн Азийн наадмын албан ёсны төрөл болох үндэс суурь тавигдлаа. Азийн цахим спортын холбоо уг спортыг дэмжиж, олимпын спортын төрөлд оруулахаар хичээн зүтгэнэ" гэжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох хорооны гишүүн Гэ Пэйфань "Цахим спорт ирээдүйн Хонконгийн шинэ эдийн засгийн хөгжлийн нэг чухал салбар болно. Хонконг олон улсын цахим спортын төв болон хөгжих боломжтой юм" гэжээ.

Тэмцээнд оролцох найман багийн долоо нь Азийн сонгон шалгаруулах тэмцээнд тодрох юм. Зохион байгуулагч орон болох Индонези үлдсэн нэг багийг бүрдүүлнэ. Азийн бүсийн эрх авах тэмцээн Өмнөд, Зүүн, Төв, Баруун, Зүүн Өмнөд Азид болно. Одоо 27 орон, бүс нутаг Азийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна. Зүүн Азийн эрх авах тэмцээний гол талбар нь Хонконг болох ажээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Онцлох нийтлэлүүд