Нийгэм
2020.10.21 02:10

ЦЕГ-ын даргад генерал цол олгоно


Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хошууч генерал цол олгох тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн баталсан байна.

Уг тогтоолыг Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээр зарлиг гаргаж батлах юм.

Ж.Болд нь энэ оны долоодугаар сард ЦЕГ-ын дарга, Дотоод цэргийн командлагчаар томилогдсон билээ.

Онцлох нийтлэлүүд