ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2015.01.07 05:01

“Цодгор хүү-2015”-ын бага насны ангилал өндөрлөв

Өсвөрийн шатарчдын "Цодгор хүү 2015" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд "Шри шри" төвийн байранд болж байна. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны "Урамтай шатар" холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 396 шатарчин дөрвөн насны ангиллаар өрсөлдөж байгаагаас 5 хүртэлх, 6-7, 8-9 насны дүн гарсан байна. Тэмцээний 10-11 насны ангилалын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд аваргууд маргааш тодорно.

Ангилал бүрийн эхний найман байрт шалгарсан тамирчид ирэх хоёрдугаар сарын 12-13-нд Монголын хүүхдийн ордонд болох "Цодгор хүү-2015" улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Тэмцээний дүн:

5 хүртэлх нас (охид)

1. Ганцомон Энх-Уянга /БНД-Төр Монгол/
2.Есөнтөмөрийн Сорхугтани /Урамтай шатар/
3.Мөнхтогтохын Хүслэнбаяр /Хос мастер/
4.Мөнхбаярын Мөнхгэрэл /Төгс нүүдэл/
5.Батбаярын Хүслэн /Төгс нүүдэл/
6.Энхбатын Номин /МХО/
7.Энхболдын Маналжин /Төгс нүүдэл/
8.Бямбадоржийн Энхжин /Төгс нүүдэл/

5 хүртэлх нас (хөвгүүд)

1.Ганганбарсын Зэв /БНД-Төр Монгол/
2.Батсуурийн Өсөхбаяр //
3.Бямбадоржийн Хас-Очир /Төгс нүүдэл/
4.Батмөнхийн Одбаяр /БНД-Төр Монгол/
5.Загарсүрэнгийн Энххүслэн //
6.Батболдын Хангал /Цагаан морь/
7.Батбаатарын Чин-Эрдэм /Зууны шатар/
8.Мөнхтогтохын Хүслэнбаяр /Хос мастер/

6-7 нас (хөвгүүд)

1.Балданбаярын Баасанцэнгэл/Алаг морьт/
2.Ариунболдын Очир-Эрдэнэ /БНД-Төр Монгол/
3.Энх-Амгалан Амгалантэнгис /Урамтай шатар/
4.Бүрэнтэгшийн Алдар /БНД-Төр Монгол/
5.Эрдэмбилэгийн Цэгц /МХО/
6.Өнөболдын Нандинзул /84-р сургууль/
7.Болд-Эрдэнийн Ганзориг /Уран нүүдэл/
8.Эрдэнэбатын Азжаргал

6-7 нас (охид)

1.Амарбатын Аззаяа /Уран нүүдэл/
2.Батцоожийн Энхлэн /Багануур/
3.Энхжаргалын Азжаргал /52-р сургууль/
4.Хүрэлбаатарын Ариун-Эг /Монгени/
5.Даваахүүгийн Өнөрзул /33-р сургууль/
6.Түвшинцогын Наранцолмон /Ирээдүй/
7.Гантулгын Эрдэнэзаяа /15-р сургууль/
8.Энхсайханы Одмаа /13-р сургууль/

8-9 нас (хөвгүүд)

1.Мөнхдалайн Амилал /Хан Хөхий/
2.Чулуунтуулын Эрхэмбаяр /БНД-Төр Монгол/
3.Лхагважамцын Очирбат /ЧД- Цэцэн нүүдэл/
4.Баттулгын Анар /Уран нүүдэл/
5.Тулгабатын Баян-Очир /Хос мастер/
6.Бямбасүрэнгийн Пүрэвжаргал /Цагаан бэрс/
7.Батбаярын Баянтөр /Монгени/
8.Шаравдоржийн Диваа /Хос мастер/ тус тус шалгарсан байна.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин "Цодгор хүү-2015" улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй аж.

Онцлох нийтлэлүүд