ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.07 03:05

“Цэцэрлэгжилт” компанийн ажилтан арван оюутан барьцаалж, нэг хүний аминд хүрчээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, “Цэцэрлэгжилт” компанийн хэсэг ажилтнууд архидаж байгаад хоорондоо муудалцан нэгнийхээ аминд хүрсэн байна. Хэргийг Дорнод аймгийн харьяат Б гэгч 25 настай залуу үйлдсэн бөгөөд тухайн үед дадлага хийж байсан 16-17 насны арваад оюутанг барьцаалжээ. Энэ хэргийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн даруйд газар дээр нь очиж шалгахад хутга, хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд 10 оюутанг барьцаалсан байсан аж. Хэргийн газар нэг хүн амаи алдсан байдалтай бол бас нэг хүн зодуулсан байдалтай хүнд шархтсан байсан аж. Цагдаагийн ажилтнууд барьцаалагч этгээдтэй ярилцаж, ойлголцсоны дүнд оюутнуудыг сулласан байна. Харин гэмт этгээдийг баривчилжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

Д.Сүрэн

Онцлох нийтлэлүүд