ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.05.16 03:05

​Ц.Даваасүрэн:10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 24-28-ны хооронд БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын нэг нь 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдсон байж магадгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн хардагдаад буй сайд нарын нэг нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн билээ. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө. Тэрбээр “Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй. Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга. Ер нь бол 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм. Тийм их хэмжээний мөнгө гэж байгаа нь өөрөө худлаа гэж харагдаад байна” гэлээ.

Г.Хонгорзул

Онцлох нийтлэлүүд