Улс төр
2020.11.19 08:11

Ц.ЭЛБЭГДОРЖ: Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Ганзага хоосонгүй л ирэх байх

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр "Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банкинд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банкинд хандсан. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалсан. Нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байна. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь богино хугацаанд вакцинд хамрагдах боломж нь энэ" хэмээн чуулганы хуралдаан дээр ярьсан билээ.


Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр твиттер хуудсандаа "Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх" гэж жиргэлээ.

Олон нийтийн хувьд Ц.Элбэгдоржийг олон улсын хэмжээнд нэр хүндтэй, дэлхийн том гүрнүүдийн удирдагчидтай сайн харилцаатай байдаг, хэлний мэдлэг өндөртэй учир түүнд вакцины асуудлаа даалгаад өгвөл бүтээж чадах чадвартай нэгэн гэж үнэлж байгаагаа сошиалд илэрхийлсээр байна.

Онцлох нийтлэлүүд