ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.05 10:02

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015" өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд Арьс, шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо", “Алтан жолоо" групп, АПУ ХК, Сүү ХК, “Талх чихэр" ХК, “Өгөөж чихэр боов" ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК, "Миш маш" ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК, Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК гэх мэт компаниуд оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс, шир, ноос, ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.

Онцлох нийтлэлүүд