ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.09.08 06:09

“Чингисийн хүүхдүүд” энэ сарын 10-нд нээлтээ хийнэ

Италийн хүүхдийн хамгийн том кино фестиваль “Giffoni film festival”-д бүх насны ангилалд амжилттай оролцсон “Чингисийн хүүхдүүд” кино Монголд нээлтээ хийх гэж байна. Киног Д.Золбаяр найруулсан бөгөөд хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлнэ. Тус киног бүтээхэд Америк, Турк Улсын уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд киног бүтээхэд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулсан гэдэг.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 10-нд Монголд нээлтээ хийх бөгөөд киноны нээлтийг Монгол улсын филармонийн 45 жилийн ой, Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог аж. “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн бүрэн хэмжээний концерт ирэх аравдугаар сарын 5-нд “Corporate сonvention сentre”-ийн концертийн их танхимд болох гэнэ. Концерт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжим тоглох бол дараагийн хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмөөс тоглох юм байна.

Онцлох нийтлэлүүд