ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.09.02 06:09

"Чонон сүлд" Оскарт нэр дэвшинэ

"Чонон сүлд" кино энэ сарын 11-нд АНУ-ын кино театруудаар гарахаар болжээ. Тус бүтээлийг “Сони"-гийн Колумбия Пикчерс есдүгээр сарын 11-нд 125 танхимд үзүүлэхээр төлөвлөж байгаагийн 100 нь Imax танхим байх юм байна. "Чонон сүлд" хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийснээсээ хойш 110.5 сая долларын орлого олж, Хятадын хамгийн өндөр орлоготой арван киноны нэг болсон аж. Дашрамд сонирхуулахад, Хятадад энэ оны Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд тус киног нэр дэвшүүлэх талаар яригдаж байгаа бөгөөд Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Киноны товчооноос шийдэж, аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарладаг юм байна.

Онцлох нийтлэлүүд