ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.03.14 10:03

Чөлөөтийн бүсгүйчүүд Японыг Такасаки хотыг зорилоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан.

Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорилоо. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргуудаас гадна 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал нар нэмэгдэн Дэлхийн цомд зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:


50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Соронзонболдын Батцэцэг
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
72 кг: Очирбатын Насанбурмаа
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Онцлох нийтлэлүүд