ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.07.12 04:07

Ч.Санжаадамба: Би уначихсан бол шууд тахимаа өгнө

Нийтлэлч: Өдрийн сонин

Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаан дагуулж, дуулиан шуугиан дэгдээгээд байна. Хөлийн цэц Ч.Санжаадамба аваргыг унасан, Ганжадыг давсан гэх шийдвэр гаргасан. Ингээд аваргыг тахимаа өгөхийг шаардсан. Үүнд Санжаадамба эсэргүүцэл үзүүлж, телевизийн бичлэгийг харуулж байна. Мөн тэрээр наадамчиддаа хандаж үг хэлсэн юм. “Хэрвээ би уначихсан бол шууд тахимаа өгнө. Илт давчихсан, өрсөлдөгч бөхийн тохой түрүүлж хүрсэн, хэдэн талаас нь авсан бичлэг байхад би тахимаа өгөхгүй” хэмээн мэдэгдэж байна. Ингээд Ч.Санжаадамба аварга тугаа тойрсон. Цэнгэлдэхэд шуугиан намжаагүй байна.

Ө.МАНЛАЙ