ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.23 11:05

Ч.Улаан: “Чингис” бондын зээлийн хүүд жилд 114 тэрбум төгрөг төлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тодотголын талаарх хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын шууд мэдэлд байдаг төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж хэмнэсэн мөнгөөр нь "Чингис" бондын эргэн төлөгдөх хөрөнгөнд нэмэрлэнэ гэсэн зарчмын санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй аж. Энэ санал дээр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулж, бондын мөнгийг төлөлцөх нь зөв ч гэсэн зарим байгууллагын урсгал зардал нэмэгдсэн тул яаж тэнцүүлж бууруулах вэ гэдэг асуулт тавьж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн "Чингис" бондын зээлийн хүүнд жилд дунджаар хэдэн төгрөг төлдөг тухай тодруулав. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр манай улс "Чингис" бондын зээлийн хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлдөг байна. Түүнчлэн 2016 болон 2017 онуудад жил бүр нэг их наяд орчим төгрөг төлөх Хөгжлийн банкны зээлийн өр байгааг ч хэллээ.

Онцлох нийтлэлүүд