Нийгэм
2014.06.10 10:06

Ч.Хоролсүрэнг дахин байцааж эхэлжээ

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ компанийн үлэмж хэмжээний мөнгийг завшсан хэрэгтнүүд ял эдэлж байгаа билээ. Уг хэргийн толгойлогч Ч.Хоролсүрэн гэгч найман жилийн ял авсан ч одоогоор хоёр жил орчмын ялыг нь үүрээд байна.  

ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь хорих ангид ял эдэлж байсан түүнийг өнгөрсөн долоо хоногт нийслэлд шилжүүлэн Цагдан хорих ангид авчирчээ. Учир нь Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарт холбогдох шинэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаах болсонтой холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Электрон тийзийн дэмжлэгийн төлбөр нэрээр компаниасаа 300 орчим мянган ам.доллар гаргуулан авч, завшсан гэж буруутгажээ. МИАТ компани 2007 оноос электрон тийз борлуулах систем ашиглах болжээ. Энэ систем нь зорчигчийн тасалбарын бүх мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах программ аж.

Онцлох нийтлэлүүд