ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.03.27 04:03

Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй

Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь тойрогт хамгийн их буюу 50 тэрбум ...

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 273 тэрбумын төгрөгөөр дутуу байна. Нийт таван их наядын хөрөнгө бол төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэрэгжүүлнэ. Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляц, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй. Бодлогын арга хэмжээгээ гаргахдаа олон улсын туршлагаас харж шийдвэрээ гаргадаг. Эдийн засгийн бодлогод өмнөх шиг алдаа гаргах эрхгүй" гэв.


Онцлох нийтлэлүүд