ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.26 03:02

Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо болсон байна. Энэ хурал дээр 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэний нэг нь Монголын шагайн харваа байсан аж.

Тэгвэл шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламжийг гардуулах ажиллагаа маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны морин цагт УДБЭТ-т болох юм байна.

Манай улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд гэхчлэн олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зорьж байгаа гэнэ.

Онцлох нийтлэлүүд