ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.20 04:05

Шанхайн дээд хэмжээний уулзалт болж байна

БНХАУ–ын Шанхай хотноо өнөөдөр /V.20/ Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын /АХАИББХ/ Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалт эхэлж байна. АХАИББХ нь бүс нутагт нүүрлэж буй аюул заналхийлэл, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн асуудалд анхаарал хандуулан авч хэлэлцэх юм байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр  олон улсын тулгамдсан асуудлуудаар АХАИББХ-ын гишүүн орнуудын байр суурийг илэрхийлсэн төгсгөлийн баримт бичиг-Тунхаглалыг батлан гаргах аж.  Тунхаглалын төсөлд манай улсын цөмийн зэвсэггүй статусыг бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн тухай болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачлагын тухай заалтууд тусгагдсан байна. Бага хурлын Дээд хэмжээний уулзалтанд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөрш Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд болон АХАИББХ-ын гишүүн 20 гаруй орны албаныхан оролцож байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Хятадын дарга Си Жинпинтэй уулзсан бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. 

Онцлох нийтлэлүүд