ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.12 05:11

Шар хантаазтанууд Хонгконг Сингапураас туршлага судална

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс "Хоггүй хороо, хоггүй гудамж" болзолт уралдааныг зохион багуулсан. Тус уралдаанд шалгарсан 11 талбайн үйлчлэгч, гурван жолооч, хоёр хог тээврийн машины ачигч, нэг цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтныг Хонгконг Сингапур руу аялах эрхийн бичгээр шагналаа. Шилдэг ажилтнууд 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-ныг хүртэл таван шөнө зургаан өдрийн аялалд оролцож туршлага судлахаас гадна Хонгконг Сингапуртай танилцах аж.

Онцлох нийтлэлүүд