ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.12.08 06:12

Шатарчин хүүхдүүд дэлхийд дахин аваргалав

Бразил улсын Жуисде Пора хотноо явагдсан 10 дахь удаагийн Сурагчдын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны охидын ангилалд Гобичесс клубын тамирчин, ОУ-ын шатрын холбооны дэд мастер, Эрдэм төгс сургуулийн сурагч Батсайханы Энхсаран "Мөнгөн" медаль, тус насны хөвгүүдийн ангилалд Цэцэн нүүдэл клубын тамирчин,ОУ-ын шатрын холбооны дэд мастер, Шинэ монгол сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат "Мөнгөн" медаль хүртэж, Гобичесс клубын тамирчин, 13-р сургуулийн сурагч Батдэлгэрийн Одгэрэл шагналт 4-р байрт шалгарсан байна.

8-9 насны охидын ангилалд коэффициентийн дутуугаар Багануур дүүргийн Төр Монгол клубын тамирчинГанганбарсынМаралгуашагналт 4-рбайрт, Дагшаахүү клубын тамирчин, 52-р сургуулийн сурагч Болдбаатарын Алтантуяа шагналт 5-р байрт,10-11 насны хөвгүүдийн ангилалд Орхон аймгийн шатарчин, ОУ-ын шатрын холбооны мастер, Логарифм сургуулийн сурагч Дамбасүрэнгийн Батсүрэн 8-р байрт шалгарлаа.

Батсайханы Энхсаран

Онцлох нийтлэлүүд