Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Спорт
2017.01.11 04:01

Шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалт зарлалаа

Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанаас Шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11-р сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам батлагдсан билээ. Үүний дагуу нэр дэвшүүлэх спортын холбоод дасгалжуулагчдын нэрсийг энэ сарын 21-ний дотор Биеийн тамир, спортын газарт өгөх аж.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын таэквондогийн шигшээ багийнхаа дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалтыг явуулах аж. Харин Монголын таэквондогийн холбоо нэгдүгээр сарын 25-нд оролцогчдыг бүртгэж, нэгдүгээр сарын 30-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар товложээ.


Онцлох нийтлэлүүд