ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2020.04.06 12:04

ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН ШИНЭ ЦУВРАЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Нийтлэлч: Өдрийн сонин


ШУА-аас жил бүр эрхлэн гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан 10 цуврал ном уншигчдын гар дээр очиход бэлэн боллоо. Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.

Дашрамд дурдахад эдгээр цуврал ном нь гадуур номын дэлгүүрээр худалдаалагддаггүй бөгөөд ЕБС-иудийн номын сангаар тараагдан хүүхэд багачуудын гар дээр очдог. Тиймээс цаг үеийн байдлаас болоод хүүхдүүд гэртээ байгаа хэдий ч сургуулийн номын сантай холбогдон авч унших боломжтой юм.