ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.11.22 03:11

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн гарна

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” зурган илэрцүүд

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-24-ний өдрүүдэд болно. Мөн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор дээрх арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно. “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хуралд эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, шинжлэх ухааны салбарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа явагдана. ХӨТӨЛБӨР /2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр/ 09:00 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэн эхэлнэ. 09:30-10:00 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслол. 11:10-11:30 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэнгийн албан ёсны нээлт. 11:30-17:00 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэн үргэлжилнэ. /2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр/ 09:00-15:30 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэн үргэлжилнэ. 15:30-16:00 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах, шагнал гардуулах арга хэмжээ. 16:00-17:00 "Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016" үзэсгэлэн үргэлжилнэ. /2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр/ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал /Улсын драмын эрдмийн театр/ 16:00-16:30 “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурлын нээлт. 16.30-17.00 Шинжлэх ухааны салбарын шагнал гардуулах ёслол. 17.00-18.00 “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүндэтгэлийн концерт.

Онцлох нийтлэлүүд