ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.02 12:06

Шинэ бүлгийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-д 13 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэ бүлэг байгуулагдах гэж байгаа тухай албан бус мэдээлэл байсан. Энэхүү бүлэгт УИХ-ын нэр бүхий есөн гишүүн нэгдэхээ мэдэгдээд байгаа гэнэ. Бие даагч гурав болон бусад гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулж байгаа талаар өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Г  танхимд мэдээлэл хийх юм байна. Тус бүлэгт Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар  нарын гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нар элсэх сурагтай.
УИХ-ын тухай хуулинд долоон гишүүн бүлэг байгуулж болох тухай заасан байдаг. Хэрэв “Шударга ёс” эвслийн гурван гишүүн бүлгээсээ гарч, бие даагчдын бүлэгт элсвэл эвслийн бүлэг тарах магадлал өндөр байгаа юм.

Онцлох нийтлэлүүд