ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.11.20 08:11

Шинэ манлайлагчид “Ухаалаг шийдэл” төсөл хэрэгжүүлнэ

Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа "Улс төрд шинэ манлайлагч" төслийн залуус "Ухаалаг шийдэл" төслөө танилцууллаа. "Ухаалаг шийдэл" төсөл нь дотороо гурван дэд хөтөлбөртэй. Манлайлагч залуус төслийнхөө хүрээнд "Эко аялал" хийх, "Мод тарих үндэсний өдөр"-ийн талаар Ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тус хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг зурсан байна. "Ухаалаг шийдэл" төсөл ирэх даваа гаригт эко аялалаар эхэлж, ухаалаг хэрэглээ хэлэлцүүлгээр өрнөж, гэр хорооллын 160.000 өрх айлыг нэг нэг мод тариулснаар өндөрлөх аж. Мөн хотын утааг нэмж буй бензин, дизель унаанаас татгалзаж эко машин сонгохыг уриалж, энэ сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Цонжин болдог руу эко аялал зохион байгуулахаар болжээ.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд