Нийгэм
2014.12.31 12:12

Шинэ хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчинг төрийн санхүүжилтээр сургана

Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг шинээр байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Харин шинэ эмнэлэгт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл шинэ эмнэлэгт ажиллах боловсон хүчинг төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Тодруулбал, хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд төрийн санхүүжилтээр сургана. Үүнд Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчаар сургах юм байна. Сургалтанд хамрагдахыг хүсвэл

Иргэний цахим үнэмлэх

Бакалаврын болон мэргэжлийн диплом, үнэмлэх

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Тухайн мэргэжлээрээ Эрүүл мэндийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан тодорхойлолт

Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийдэг бол/

Албан хаагчийн анкет зэргийг бүрдүүлэх аж.

Хүүхдийн эмч мэргэжилтэй эмч, сувилагч нарыг ажилласан жил харгалзахгүй бүртгэнэ. Нийслэлийн нутгийн захиргааны "Хангарьд" ордон 901 тоот өрөө 2014.12.24-нөөс эхлэн ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой ажээ.

Онцлох нийтлэлүүд