ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.09 01:06

"Шударга ёс" эвслийн бүлэг маргааш хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай ч "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаагүй байна. Тус бүлгийн хуралдаан яагаад хуралдахгүй байгаа талаар тодруулахад "Намын арга хэмжээтэй учраас бүлэг хуралдахгүй" гэж эх сурвалж мэдээллээ.

"Шударга ёс" эвслийн бүлгийн хурал маргааш болох бөгөөд энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм байна.


Онцлох нийтлэлүүд