Нийгэм
2021.04.08 06:04

ШӨХТГ: Бүх нийтийн бэлэн байдлын үед үнийн хөөрөгдлийг хянах ажлын хэсэг байгуулжээ


Энэ сарын 10-25-ны хооронд улаан түвшинд шижиж, хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Иргэд 115 дугаарт холбогдох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын фэйсбүүк пэйж рүү үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэх боломжтой. Түүнчлэн Ибаримт апп ашиглан барааныхаа үнийг нэмсэн дэлгүүрийн зургийг, бараа бүтээгдэхүүний зурагтай хавсарган ШӨХТГ-т мэдээлэх боломжтой аж.

Онцлох нийтлэлүүд